Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Шинэ жилийнхээ бялууг өөрийн гараар

Шинэ жилийнхээ бялууг өөрийн гараар

12 сар гарлаа. Энэ сартай зэрэгцэн шинэ жилийн уур амьсгал энд тэнд орж, хүмүүсийн сэтгэл догдлолоор бялхдаг шүү дээ. Тэгвэл энэ шинэ жилийн баяраар орц найрлага нь мэдэгдэхгүй дэлгүүрийн бялууг сонгож байхаар өөрийн гараар баярын ширээгээ чимэглэх бялууг хийвэл яаж байна? Ойр дотныхоо хүмүүст ч өөрийн гараар урласан бялууг баярын бэлэг болгон өгвөл янзын биш гэж үү? Хөвсгөр, зөөлөн бялууг хийж хараахан сураагүй бол энд хийхэд энгийн хэрнээ дэлгүүрийн бялуунаас дутахааргүй амттай бялууны жорыг санал болгож байна. Хэцүү хэмээн хойш суулгүй туршаад үзээрэй. Энд санааг нь өгсөн учраас үүнийг яаж ч өөрчлөн чимэглэж болно шүү ! Бялуугаа илүү чийглэг болгохыг хүсвэл их биеийг нь шарах шүүгээнээс гарсны дараа ванильтай ус багахан хэмжээгээр тараан түрхэж болно.

Бэлтгэх хугацаа : 30 мин

Жигнэх хугацаа : 20-25 мин

12 х/х давсгүй цөцгийн тос

¾ аяга элсэн чихэр

3 ш өрөөний хэмд байсан өндөг

1 ц/х ваниль

1 ¼ аяга гурил

1 ц/х бялууны хөөлгөгч (baking powder)

½ ц/х давс

4 х/х давсгүй цөцгийн тос

1/3 аяга нунтаг элсэн чихэр

1 ц/х ваниль

1/3 аяга жимсний чанамал

    Саванд цөцгийн тос болон элсэн чихрээ хийн цахилгаан миксерээр өтгөн болтол нь 2 минут орчим миксердэнэ. Үүний дараа өндөгнөөсөө нэгийг хийн дахин миксердэж, дахин нэгийг гэх байдлаар өтгөртөл нь миксердэнэ.

      Ингээд халааж бэлтгэсэн шарах шүүгээндээ хийн, 20 минут хэртэй буюу шаргал болтол нь жигнэнэ.

        Шарах шүүгээнээс гаргаад хэсэг хөргөсний дараа хэвнээсээ салгана. Үүний дараа хүнсний цаасаа эвтэйхэн салгаж авна.

          Ингээд дээрээс нь нөгөө бялуугаа тавиад хүсвэл гадна хэсгийг бүхэлд нь кремдэж болно. Яаж ч чимэглэсэн болно. Дунд нь орсон кремний оронд өөрийг ч орлуулж болно. Ямартаа ч бялууны их биеийг хийж сурлаа шүү дээ. Амжилт.