Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
Улсын их хурлын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын ерөнхий ангитай энэ хуулийг уялдуулжээ. Зөрчлийн шийтгэлийг торгох, эрх хасах гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хууль 1992 оны 12-р сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 20 гаруй удаагийн нэмэлтээр хуулийн хуулийн тавны нэгд өөрчлөлт орсон боловч эрүүгийн хуультай харилцан уялдаа холбоогүй байсан нь хуулийг шинэчлэх гол шалтгаан юмаа.Хүний эсрэг чиглэсэн 200 гаруй аюултай үйлдлийг эрүүгийн хуульд төрөлжүүлсэн бол харин нийтээр дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчсөн бол зөрчлийн хуулиар асуудлыг шийднэ. Хуулинд 600 орчим зөрчил багтаж байна. Нийтдээ 220 гаруй хуулиас дээрхи зөрчлийн түүж эрэмблэжээ. Тодруулж хэлбэл та хэрвээ олон нийтийн газар чанга орилж бусдын амгалан тайван алдагдуулсан бол зөрчлийн хуулиар харин ингэж орилохдоо бусдын эд хөрөнгө бие махбодид хохирол учруулсан бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх юм.
Эрүүгийн хууль зөрчлийн хууль ялгаагүй бүгдийг нэг нэр томьёонд уутлалгүй үйлдэл тус бүрт нь зүйлчилж байгааг хэллээ. Хэрвээ та нэг хайрцаг сум хадгалсан бол зөрчлийн тухай хуулиар 100 хайрцаг сум хадгалсан бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхээр болж байна. Оройн цагаар орцныхоо айлуудад хүндрэл учруулж бөмбөр бүрээ нижигнүүлсэн бол мөн л зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Энэ удаагийн зөрчлийн тухай хуульд биеэ үнэлэлтийг зөрчил гэж үзэх эсэх дээр гишүүд багагүй маргалдсан юм. Харин биеэ үнэлэгчдийг авч буй этгээдэд хариуцлага тооцох ёстой гэдэг
Дэлхийн улс орнууд баривчлах, хорих явдлыг хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хариуцлагын хүнд хэлбэр хэмээн үзэж зөрчлийн шийтгэлийн төрөлд хамруулахаас зайлсхийдэг. Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд тусгагдаж байна Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгана.
Хэрвээ та хүн гүтгэх юм бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж харин сонгуулийн үеэр хүн гүтгэвэл эрүүгийн гэмт хэрэгтэн болох заалт энэ хоёр хуулинд бий. Энэхүү хууль батлагдсанаар зөрчлийн шинжид тохирсон шийтгэлийн үр нөлөө дээшилнэ гэж хуульсанаачлагчид үзэж байна.
