Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Жазз дуучин Наагий гайхамшгийг мэдрүүлнэ

Жазз дуучин Наагий гайхамшгийг мэдрүүлнэ

Frank Sinatra’s 100 дахь төрсөн өдрийн ой тохиож байгаа аж. Түүний 100 дахь насны ойг Дэлхий даяараа тэмдэглэдэг гэнэ. Тухайлбал, Sinatra’s 100 ба Бүх оддын тоглолтыг энэ сарын 06-нд зохион байгуулахаар болжээ.

Тэгвэл манай улсад Улсын Филармонийн уран бүтээлчид "Tribute jazz" нэртэйгээр тэмдэглэх гэнэ.

Уг тоглолтод гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагий оролцож байгаа бөгөөд Баян-Монгол чуулга, Симфони оркестр, утсан хөгжимчид болон дуучин Хулан, Солонго гээд 40 гаруй уран бүтээлчид оролцон гайхалтай үдшийг бэлэглэхээр зэхсэнээ дуулгалаа.

Тус тоглолт энэ сарын 12-ны өдөр 19:00 цагаас ганцхан удаа Shangrilla зочид буудлын "Наадам" lounge-д болох юм. Сонгодог урлагийг шимтэгч та бүхний сонорыг шилдэг хит дуунууд эгшиглэж мялаах нь ээ.