Баясаа байсхийгээд л эхнэртээ хайр зарлана
Ж.Баясгалан хэмээх уран бүтээлчийг "Үргээлэг" хэмээх кинонд тоглосноор нь илүүтэй мэднэ. Тэрээр өөрийн гэсэн аз жаргалтай өнөр бүлийн өрхийн тэргүүн. Гурван хүүхдийн аав, халамжит бүсгүйн эр нөхөр гэдгээрээ ихэд баярлан бахдаж, омогшиж явдаг бололтой.
Хэн хүнд гэр бүлийн гишүүдээс өөр эрхэм нандин зүйл гэж үгүй байдаг. Алаг үрсийг нь төрүүлж өгсөн, үзэсгэлэнт гэргийнхээ төрсөн өдөр тохиож буй энэ өдөр тэрээр цахим хуудсаараа дамжуулан хайраа илэрхийлжээ.
Ингэхдээ " Хайрт ханьдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Чи бол миний бүх зүйл. Ямар ч хүүхэд эхийн хайрыг хариулж чаддаггүй гэдэг. Би ч чадаагүй. Гэхдээ би хүүхдүүдийнхээ өмнөөс ээжийг нь буюу эхнэрээ хайрлах ёстойг ухаарсан. Тэгвэл би ээжийнхээ ачийг багахан ч гэсэн хариулах байхаа гэж. Ээждээ хайртай бол эхнэрээ хайрла, хүүхэддээ хайртай бол эхнэрээ хайрла, эхнэртээ хайртай бол өдөр бүр мэдрүүл. Би чамдаа хайрта й" хэмээн бичжээ. Байсхийгээд л хайраа зарладаг Жүжигчин Ж.Баясгалангийн гэргийд цагаанаар атаархах бүсгүйчүүд ч олон гэсэн. Гэр бүлд нь аз жаргал хүсэн ерөөе.
