Тутанхамон хааны бунханд нууц өрөө байх магадлал өндөр байна
Египетийн Эртний Өв Соёлын Яамнаас өнгөрөгч бямба гаригт Тутанхамон хааны бунхантай холбогдолтой мэдэгдэл хийсэн байна. Энэхүү мэдэгдэлд 3300 жилийн настай Тутанхамон хааны бунханд нууц өрөө байх магадлал маш өндөр буюу 90 хувьтай байгаа талаар мэдэгджээ.Египетийн Өв Соёлын Сайд Мамдух Эль Дамати дээрх мэдэгдлийг тус улсын Люксор хотноо хийсэн байна. Тутанхамон хааны бунхан Люксор хотоос олдож байсан бөгөөд уг хотыг эртний Египетийн нийслэл хот байсан гэж үздэг байна. Бямба гаригт хийсэн мэдэгдэлд Тутанхамон хааны бунханд нууц өрөөнүүд байх магадлал тун өндөр байгаа гээд судалгааны материалуудыг шинжлүүлэхээр Япон улс руу явуулсан талаар хэлсэн байна. Мөн Япон улсад явагдах шинжилгээний ажил сар гаруй хугацаанд үргэлжлэх талаар мэдэгдсэн байна.
