Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Жүжигчин Ц.Эрдэнэцэцэг: Хөөрхөн байхаасаа чадварлаг нь илүү

Жүжигчин Ц.Эрдэнэцэцэг: Хөөрхөн байхаасаа чадварлаг нь илүү

Жүжигчин хүнд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх байдаг бол  баруун талын хацарт байх мэнгэ Ц.Эрдэнэцэцэгийг тодотгоно. Тэрбээр жүжигчин, найруулагч мэргэжлээр 2009 онд сургуулиа дүүргэсэн аж. Ц.Эрдэнэцэцэг Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” уран сайхны кинонд туслах дүрээр олны өмнө анх удаа гарсан ажээ.

Харин түүнийг үзэгч олон “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл”, “Их хотын залуус”олон ангит кинонд гарсан дүрээр нь илүүтэй мэдэх байх.

Жүжиглэхийн сацуу найруулагч хэмээх мэргэжлийг эзэмшсэний хувьд 2013 онд С.Баттулгийн найруулсан “Дэлхийд дурласан сар” кинонд туслах найруулагчаар ажиллаж, өөрийгөө сорьсон ажээ. Түүнээсээ ч мэдлэг, туршлага хуримтлуулсан тухайгаа хэлжээ.

Ц.Эрдэнэцэцэг " Жүжигчин хүн өөрт оноогдсон дүрд хувирч түүний дагуу харагдах байдлыг бүрдүүлдэг. Хөөрхөн байхаасаа илүү чадвартай байх ёстой болов уу. Гадаад үзэмжийг яаж ч өөрчилж болно шүү дэ э" хэмээн нэгэн ярилцлагын үеэр дурджээ. Үнэхээр л тийм. Хөөрхөн сайхан байхаасаа илүү мэдлэг, чадвартай байх нь хамгийн том үнэ цэнэ гэдгийг ойлгосон залуу уран бүтээлч нэгэн бололтой.