Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дуурийн шинэ ДУЭТ

Дуурийн шинэ ДУЭТ

Намрын саруудыг дуу хуурын сар ч гэж хэлж болохоор... Учир нь 10, 11, 12 дугаар сар яагаад ч юм хамтлаг дуучид, уран бүтээлчдийн тоглолт ар араасаа үргэлжилдэг. Энэ жил “хямрал”-ын жил гэх боловч олон түмэн сайхан дуу хуур, урлагийн үнэт бүтээгдэхүүнээс хэдэн төгрөгөө үл харамлах шиг тоглолт бүр үзэгч дүүрэн харагдана.

Тэр олон тоглолт дундаас дуурийн үдэш эрхгүй анхаарал татна. Энэ нь МУГЖ Ө.Уянга, Нюанс хамтлагийн дуучин Д.Дуйнхоржав нарын хамтарсан сонгодог тоглолт юм. Ирэх 12 дугаар сарын сарын 05-нд тоглох “Classic night” тоглолтод итали, испани ард түмний дуу, дуурийн ари, романсаас гадна попера урсгалын сор болсон бүтээлүүдийг ч хүргэх гэнэ. Шинэ хамтрагчдын шинэлэг сонгодог үдэш “Blue moon”-ийн танхимд болох тул суудал хязгаартай гэсэн шүү.