Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Эерэг мэдээллийг түгээгч TV ZONE сэтгүүлээс онцлон унших мэд

Эерэг мэдээллийг түгээгч TV ZONE сэтгүүлээс онцлон унших мэдээллүүд

Эерэг мэдээллийг түгээгч Купон зон урамшуулалтай TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Та сэтгүүлийн дараалсан хоёр дугаарын купон зон гэсэн хайчилбараар 50-100 хувь худалдан авалт хийгээрэй.

Сэтгүүлийн хүндтэй зочноор Гоёлын даашинзны хатан хаан Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал уригдлаа. Ирэх оны гоёлын даашинзны чиг хандлага хийгээд авьяаслаг, хөдөлмөрч залуу загвар зохион бүтээгчийн амжилтын нууцын талаар илэн далангүй ярилцлаа.

Өөрийн гараар хийсэн бялуугаар шинэ жилийнхээ ширээг чимэх хялбар жорыг TV ZONE уншигчдадаа санал болгож байна. Шинэ жилийн баярын ширээгээ чимэх тусгай хоолны жоруудыг цувралаар хүргэх болно.

Витамин, амин дэм, нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ алдагдсанаас иргэдийн эрүүл мэндэд асар олон сөрөг нөлөө гарч байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл сэтгүүлийн “Эрүүл мэнд” булан Витамин, амин дэм, нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар онцоллоо.

Гоо сайхан ертөнцийг аврах ишлэлийн үлгэрлэл болсон олон сайхан гоо танилуудын нууцад нэвтрэх боломжийг уншигчдадаа олгодог ГОО ТАНИЛ булангийн зочин загвар өмсөгч Т.Туяамаа.

Гэр бүлийн үнэ цэнэ

Хийж бүтээсэн зүйлтэй, үлгэр дуурайл болсон олон сайхан гэр бүлүүдийг танилцуулдаг гэр бүлийн үнэ цэнэ буланд маань Хөгжим, бүжгийн коллежийн “ЦИРК”-ийн тэнхимийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар, гэргий Т.Алдармаа, дөрвөн хөөрхөн охиныхоо хамтаар уригдлаа.

Сүүлийн 10-20 жилд Монголын хүн амын дунд олон төрлийн өвчлөл газар авч, эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байгааг эмч мэргэжилтнүүд ч онцолдог. Тэгвэл сэтгүүлч Б.Ууганцэцэг өвчин “худалдаж” авсаар байх уу? сэдвийн хүрээнд цуврал нийтлэлээ уншигч танд хүргэж байна. Эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлэх тэр дундаа бөөрний өвчлөл, бөөрний дутагдлын талаар мэдэхийг хүсвэл энэ сэдвээр нийтлэлийн буланг заавал уншаарай.