БИЧЛЭГ:ХУД-ийн 27-р цэцэрлэг шинээр ашиглалтанд орлоо
Өнөөдөр Хан-уул дүүргийн 200 хүүхдийн багтаамжтай 27-р цэцэрлэг шинээр ашиглалтанд орлоо. 60 жилийн түүхтэй тус цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болж 2014 онд нураагдах барилгын жагсаалтанд орсон. Тэгвэл энэ оны 6-р сараас барилгыг буулгах ажил эхэлж Жи Жи ай компани 4 сарын хугацаанд шинэ барилгыг ашиглалтанд оруулжээ.
