Машинаа хөлдөөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
Энэ төрлийн бүтээгдэхүүн нь хөдөлгүүрийн блок дээр нааж халаадаг наалтаас илүү давуу талтай бөгөөд хөдөлгүүрийг нийтэд нь жигд халаах үүрэгтэй.
Хөдөлгүүрийн тосыг хэт халаалгүй хөдөлгүүрийн блокыг жигд халаах нь тосны шинж чанарыг алдагдуулахгүй, хөлдсөн бусад моторын эд ангийг гэсгээх давуу талтай.
Машины тодорхой хугацааны давтамжтайгаар асааж халаах эсвэл орчны температурыг мэдэрч асааснаар хүйтэнд хөдөлгүүрийг хөлдөхөөс сэргийлдэг.
Машины хөргөлтийн шингэний хоолойн дээр тусгай зориулалтын төхөөрөмж суурилуулна.
Энэ төхөөрөмж нь цахилгаанаар шингэнийг халаана.
Ингэснээр хөдөлгүүрийг заавал асаахгүйгээр халааr улмаар бензиний илүү зардлыг бууруулснаар зардлыг хэмнэнэ.
Машинаа хөлдөөхгүй байх бас нэг арга бол хучлагаар хучих.
Хүйтэн агаарыг хааж өгснөөр моторыг хөлдөх эрсдэлээс сэргийлнэ. Мөн хөдөлгүүрийн дулаан алдалтыг багасгана. Эх сурвалж: CARDOCTOR.mn
