Нам даралтын зуух дэлбэрснээс амиа алджээ
Өвлийн тэсгэм хүйтэн хаяанд ирж, айл бүхэн гал түлж голоо дулаацуулж буй.Тодруулбал нам даралтын зуух дэлбэрч, хүний амь нас хохирсон хэрэг гарлаа. Сонгинохайран дүүргийн "Зээлийн ..." тоотод оршин суух иргэн 60 настай эрэгтэй А өвлийн сууцныхаа нам даралтын зуухыг галлаж байх үед зуух дэлбэрч, өндөр даралтад цохигдсон иргэн нас барсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Энэ төрлийн хэрэг өлийн улирал эхэлснээр хоёр дахь удаагаа гарч байгаа нь энэ. Тиймээс иргэд нам даралтын зуух хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
эх сурвалж: Medee.mn
