“Дани Охин” кино нээлтээ хийлээ
Трансжендер Лили Элбе хэмээх бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Дани Охин” киноны Америкийн нээлт Лос-Анжелес хотноо болж өнгөрлөө. Трансжендер Лили Элбе хэмээх бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны зохиол Холливудад 10 гаруй жилийн туршид гар дамжиж явсаар ийнхүү энэ жил дэлгэцэнд шилжиж байгаа юм. Найруулагч Том Хүүпер уг киноны гол дүрд жүжигчин Эдди Рэдмэйн яг тохирно гэж үзэн түүнд зохиолыг өгч танилцуулсан байна. Энэ жил физикч Стифен Хоукинсын дүрээрээ Оскарын шагнал хүртсэн жүжигчин Эдди Рэдмэйн “Дани Охин” киноны дүрээрээ мөн ирэх жилийн Оскарт нэр дэвших магадлалтай байгаа юм. Түүнтэй хамт энэхүү кинонд жүжигчин Алисиа Викандер, Камилла Белль, Маттиас Шонартс, Эмбэр Уиллиамс нар хамтран тоглосон байна. “Дани Охин” кино АНУ-ын бусад кинотеатруудаар энэ сарын 27-ноос эхлэн гарах бол Австрали улсад ирэх сард, Европ, Азийн бусад улс орнуудын кинотеатрт 2016 оны эхний саруудад гарч эхлэхээр болжээ.
