Архиваас · Нийгэм

Ажилтай оюутнуудын сургалт эхэллээ

UBS.mn

Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шат өнөөдөр Улс орон даяар эхэллээ. Захиалгатай, цалинтай оюутнуудын сургалт 5 сарын турш үргэлжилнэ.

Батбаяр энэ жил 42 настай. Машин техникээ засчихдаг гарын дүйтэй нэгэн. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх энэ сургалтанд Моннис группын захиалгаар сурч байгаа. Танхимын 2 сарын сургалтаа үйлдвэр урлалын дээд сургуульд , үйлдвэрлэлийн дадлагаа захиалагчийнхаа ажлын байранд хийх юм байна. Батбаяр шиг ажилтай, цалинтай 4000 оюутаны сургалт өнөөдөр эхэлж байна.

Энэ сарын 29-ны байдлаар Улаанбаатар хотод 1421, харин орон нутагт 3219 ажилтантай ажил олгогчид гэрээ байгуулжээ. Тэд суралцах хугацаандаа сар бүр 190 мянган төгрөгний тэтгэлэг авах юмаа. Нийтдээ 47 төрлийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг юм. Суралцагчдын дийлэнхи нь 25 –с дээш насныхан гэнээ. Нэгэнт ийм боломж олдож байгаа учраас сургалтын хөтөлбөр шахуу байна гэдгийг ч анхаарууллаа. 5 сарын сургалтын залуус шалгалт өгнө. Тэнцсэн нь ажлын байрандаа жинхлэх юм байна.

Солонгосыг зорих гэж үүр цүүрээр дугаарлан зогсдог байсан үе үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн үр дүнд дуусгавар болно гэж салбарын сайд үзэж байна. Aжиллах хүчээ гадагшаа экспортлохгүй, гаднаас импортлохгүй байх нь засгийн газрын бодлого гэдгийг ч тодорхойллоо. Энэ сургалт цаашид ч үргэлжилнэ.

Энэ хавар өрнөх томоохон бүтээн байгуулалтуудыг үндэсний мэргэжилтэй ажиллах хүчин эхлүүлэхээр болж байна.Энэ хөтөлбөрийг дэмжиж байгаа ажил олгогчдыг урамшуулах талаар ч бодлого боловсруулж байгаагаа хэлсэн юм.