Архиваас · Нийгэм

Автобусаар үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг шинэчлэнэ

· UBS.mn

Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулдаг. Тэдэнд нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусаар үнэгүй зорчих үнэмлэх олгодог байсан бол ирэх сараас нийслэлийн халамж үйлчилгээний газраас олгохоор болж байна. Шинэчилсэн үнэмлэхийг 2-р сарын нэгнээс олгохоор тооцоолж бэлтгэл ажилдаа ороод байна.

Нийслэлийн хэмжээнд 98 мянга орчим ахмад настан, 30 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа байна. Тэдэнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг нийслэлийн нийтийн тээврийн газраас олгож ирсэн. Харин энэ жил хүн амын хөгжил нийгмийн хамгаалалын сайдын захирамж гарч өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэхийг нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газраас олгодог байх шинэ журам батлагджээ. Энэ дагуу ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэхийг ирэх сарын нэгнээс олгохоор болсон байна. Гэхдээ эхний удаад ямар нэг үнэ төлбөргүйгээр олгох бөгөөд шинэ үнэмлэх олгох хүртэл хуучин үнэмлэхээрээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байх юм байна.

Одоо шинээр олгох үнэмлэхний тухайд нууцлалын өндөр зэрэглэлтэй учраас бусдад дамжуулах хуурамчаар үйлдэх боломжгүй гэсэн. Одоогоор 120 орчим мянган хүнд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэх олгохоор судалгаа хийгдээд байгаа юм байна. Ахмад настануудын тухайд хуулинд заасан насны хэмжээгээр үнэмлэх олгох юм.

Ямартай ч ирэх сарын нэгэн хүртэл ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуучин үнэмлэхээрээ нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байх юм байна. Харин хоёрдугаар сараас эхлэн шинэ үнэмлэхээр зорчих бөгөөд харъя хороон дээрээсээ бичиг баримттай очиж үнэмлэхээ авах боломжтой.