Архиваас · Дэлхий дахинд

Австралийн шинэ засгийн тангаргаа өргөлөө.

· UBS.mn

Австралийн шинэ засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөө өглөө тангаргаа өргөж, ажилдаа орсон тухай Ассошейтед Пресс мэдээлж байна. Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд ерөнхий сайд Кевин Раддын дэмжигчидээс хэд хэдэн хүн багтсан бөгөөд өмнөх ерөнхий сайд Жулия Гиллардын кабинетын зарим гишүүдийг авч үлдсэн байна.

Сидней хотын Австралийн шинэ засгийн газар тангаргаа өргөж, тус улсын ерөнхий захирагч Күэнтин Брйас тангараг өргөх ёслолыг удирдан явуулсан байна.

Үзэгчиддээ эргэн сануулахад Кевин Радд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Австралийн ерөнхий сайдаар томилогдож, тангаргаа өргөсөн бөгөөд сүүлийн өдрүүдэд өөрийн кабинетыг бүрдүүлсэн юм. Ингээд түүний бүрдүүлсэн шинэ засгийн газар орон нутгийн цагаар өнөө өглөө албан ёсоор тангаргаа өргөжээ.

Шадар сайд Антони Албаниз харилцаа холбоо болон дижитал эдийн засгийн сайдаар томилогдсон бол, Жулия Гиллардын дэмжигч асан Билл Шортен боловсролын сайдаар томилогджээ. Тэрээр өмнө нь Жулия Гиллардыг дэмждэг байсан ч, өнгөрсөн долоо хоногт болсон нам доторхи санал асуулгаар Кевин Раддын төлөө саналаа өгч, улмаар улсынхаа боловсролынхоо сайдаар томилогдож байна.

Жулия Гиллардын удирдлаган дор Хөдөлмөрийн намын нэр хүнд сүүлийн үед асар их унасан бөгөөд удахгүй болох сонгуулиас өмнө түүнийг огцруулж, намынхаа дотор өөрчлөлт шинэчлэлт хийхийг Кевин Радд уриалж байжээ. Ингээд түүний хүчин зүтгэл амжилттай болж, Австралийн ерөнхий сайдаар дахин сонгогдоод байна.