Архиваас · Дэлхий дахинд

Австралиас Пакистанд импортолсон бог малаас гар, хөл, амны өвчин илэрчээ

UBS.mn

Пакистан улсад импортолсон Австрали хонинуудаас гар хөл амны өвчин илэрсэн байна. Холбогдох албаны хүмүүс халдвар авсан бог малыг нэн даруй нядлан устгалд оруулах шийдвэр гаргажээ.

Пакистаны иргэн Тарик Бут Австралиас 20,000 гаруй хонь импортлон Синдх мужид оруулж ирсэн байна. Түүний оруулж ирсэн бог малаас гар хөл амны халдвар буюу халдварт эктим илэрсэн тул холбогдох албаны хүмүүс импортын малыг нэн даруй устгалд оруулах шийдвэр гаргажээ. Багагүй мөнгө яригдаж байгаа болохоор Тарик Бут шүүхэд хандсан байна.

Мал аж Ахуйн газрын дэд дарга Абдул Хафез Шейх хэлэхдээ:

“Хонинуудыг энд ирэхэд бид хэд хэдэн баг томилж шалгуулсан. Шинжилгээний дүнд тэднээс өөр өөр төрлийн нян илэрсэн юм. Бидний бодож байгаагаар хонинууд Пакистанд ирэхээсээ өмнө экспортлогч улсаас нян тээж ирсэн байна. Хэрэв нян тээгч малыг нэн даруй устгахгүй бол бусад мал, хүнд ч халдаж болзошгүй юм.”

Малын амны халдвар тээсэн хонинуудыг Бахрейн улсад импортлохоор авч ирсэн ч тус улсын мал аж ахуйн газраас шинжилж үзээд хил давуулахыг хориглосон тул Карачид усан замаар тээвэрлэн авчиржээ. Тарик Бутын хуульч Аднан Мемон сэтгүүлчдэд мэдэгдэл хийж, малыг нарийвчилсан шинжилгээгээр оруулахад өвчний нян илрээгүй гэсэн байна.

өмгөөлөгч Аднан Мемон хэлэхдээ:

“Зарга үүсгэгчдэд нян тархсан болон нянгаар өвчилсөн тухай баримт байхгүй байна. Хэрэв шүүх импортын малыг устгалд оруулах хэрэгтэй гэвэл бид эсэргүүцээд байх зүйлгүй. Бид халдвар авсан малыг тусгаарлаж болно.”

Импортлогч тал Австралийн Засгийн газрын эрүүл ахуйн тусгай зөвшөөрөлтэйгээр бог малыг хил давуулан оруулж ирсэн байна. Малын халдварын улмаас 5 хонь үхсэн тухай албан бус эх сурвалж мэдээлжээ.