Архиваас · Дэлхий дахинд

Австрали: Өмнөд мөсөн туйлыг хамгаалах тал дээр улс орнууд нэгдэж чадсангүй

UBS.mn

Антарктикийн далайг хамгаалалтанд авах тухай хэлэлцэхээр дэлхийн 25 улсын төлөөлөгчид Австрали улсад ирсэн. Төлөөлөгчид удаан хугацаанд хэлэлцсэн ч тогтсон шийдэлд хүрч чадаагүй юм.

Дэлхийн өмнөд туйлыг хүний буруутай үйл ажиллагааны улмаас хайлахаас хамгаалах хэрэгтэй гэж байгаль хамгаалагчид үзсэний үндсэн дээр дэлхийн 25 улсын төлөөлөгчид нэг дор цуглан уулзалт хийсэн байгаа. Уулзалт эцсийн байдлаар өчигдөр дүнгээ гаргах ёстой байсан ч туйлыг хамгаалах, туйл орчмын тэнгисийг дархан цаазтай болгох асуудал дээр нэгдэж чадаагүй юм.

Уулзалт Австралийн Хобартад болсон байгаа. Ерөнхийдөө улс орнууд өмнөд туйлын мөсийг хайлахаас хамгаалах хэрэгтэй гэсэн саналыг дэмжиж байсан ч АНУ, Шинэ Зеланд улсууд эрс эсэргүүцсэн юм. Учир нь Америк Россын тэнгист судалгаа шинжилгээний ажил явуулах өндөр сонирхолтой байгаа бол Шинэ Зеландууд загас агнуурын аж ахуй эрхлэхээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаа юм.

Өмнөд туйлын далайн хав, оцон шувуунуудыг амьдрах орчноор хангах хэрэгтэй гэж байгаль хамгаалагчид үзэж байхад загас агнуурын хөлөг онгоцны ахмад бага хэмжээний ан хийдэг, энэ нь бусад амьтдад саад болдоггүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Уулзалт тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөсний дараа уулзалтыг даргалагч орны зүгээс сэтгэл дундуур үлдсэнээ мэдэгдэж байсан юм. Гэхдээ ирэх 7 дугаар сард Россын тэнгисийг хамгаалалтанд авах саналыг дэмжээгүй Орос, Украйн, Хятад болон уулзалтанд оролцсон бусад улс орнууд дахин нэгдэхээр болсон байна. Байгаль хамгаалагчид ирэх 2013 он гэхэд өмнөд туйлыг дархан цаазтай болгох шийдвэрийг баталж чадна гэдэгт найдлага тавьсаар байна.

Шинэ Зеландын гадаад хэргийн сайд Мюррей Маккели АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзаж, энэ талаар хэлэлцэхээр болоод байгаа юм.