Архиваас · Дэлхий дахинд

Чилид хар тамхины хэрэглээг дэмжсэн жагсаал болов.

UBS.mn

Чили улсын нийслэл Сантяго хотноо олон мянган хүн оролцсон жагсаал болсон байна. Хамгийн сонирхолтой нь жагсаалд оролцсон иргэд мариуханыг хуульчлан зөвшөөрөхийг шаардаж, ийнхүү жагсаал хийжээ.

Сантяго хотноо жагссан иргэд нь хар тамхи татахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохыг болиулах хүсэлт тавьж, ийнхүү жагсаал тэмцэл хийж байна. Иргэд өөрсдийн хүслээр хар тамхийг тарьж, хувийн хэрэгцээндээ ашиглахыг хүсч, албаны хүмүүсийг зохих ёсоор нь зөвшөөрөхийг хүсч байгаа юм.

Орон нутгийн цагаар ням гарагт Чили улсын нийслэлд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэд нь бүгдээрээ гудамжинд хар тамхи татаж, гартаа уриа лоозон барин жагсч, чанга дуутай хөгжим тоглуулж байжээ.

Жагсагчдын нэг нь хэвлэлийнхэнд хандан товч ярихдаа “Бид шинээр хар тамхины хууль гаргуулмаар байна. Шаардлагатай хэмжээгээр хэрэглэж буй хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэнд тооцуулахгүй байх хэрэгтэй” гэсэн байна. Түүнчлэн зарим хүмүүс өөрсдийн шаардлагаа өмгөөлөхдөө хар тамхи нь өвчин намдаах, зарим төрлийн өвчнүүдийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг учирлаж байгаа юм.

Ямартай ч, хар тамхины хэрэглээг зэмлэн буруушаах биш, дэмжсэн шинжтэй үйл ажиллагаа ийнхүү Чилийн нийслэлд явагдсан нь олон улсын анхаарлыг татжээ.