Усны төвшин их байгаа тул баталгаат зам гүүрийг сонгож зорчихыг анхааруулж байна.
Мэргэжлийн байгууллагууд хур бороо ихтэй байгаа тул үеэр усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг үргэлж анхааруулж байгаа. харин өчигдөр Баянзүрхийн товчооны доороос Ланд 105 маркийн машин голын урсгалд цохиулан урссан байна. манай сурвалжлагчийн газар дээрээс нь бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
Сүүлийн өдрүүдэд хур бороо ихтэй байсан. Харин гадаа хэт халалт үүсч байгаа тул усны төвшин нилээд нэмэгдсэн байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Гэсэн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, БЗ-ийн товчооны гүүрний доороос Ланд 105 маркын машин голын ширүүн урсгалд цохиулж, 400 метр орчим газар урсаад байхад нь НОБГ-ын аврах албаныхан очиж аврах ажиллагааг явууллаа. Баянзүрхийн гүүрний дооргуур голын усыг гатлах гэсэн боловч урссан байгааг үзэгч та харж байна. Ер нь би жиип машинтай, голыг туулчихна гэсэн бодолтой байдаг бол үүнийгээ бодол санаанаасаа авч хаяах хэрэгтэйг энэ үйлдэл жолооч нарт харуулж байна. Голын төвшин олон жилтэй харьцуулахад нэмэгдсэн. Мөн эргээ давсан байгаа тул усны урсгал ч гэсэн их хүчтэй, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Гэсэн нийслэлийн онцгой байдлын алба хаагч нар ланд 105 машины 4:3 нь усанд байсан машиныг гаргаж чадсан юм. Туулын урсгал өдөртэй ширүүн урсгалтай, шөнөдөө усны төвшин нилээд хэмжээнд нэмэгдэж байгаа тул иргэд голын ойролцоо аялал зугаалга хийхдээ анхаарал болгоомжтой байхыг энэ үйлдэл сануулж байна.Баталгаат зам гүүрийг сонгосноор таны амь нас болоод эд хөрөнгө хамгаалах цорын ганц арга гэдгийг ч хэлмээр байна.