Архиваас · Дэлхий дахинд

Нарендра Моди Энэтхэг улсын ерөнхий сайдын тангаргаа өргөнө

UBS.mn

Энэтхэг улсад өнгөрсөн 4 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл 5 долоо хоногийн турш, түүхэн дэх хамгийн урт удаан үргэлжилсэн сонгуулийн санал хураалт өндөрлөж, Энэтхэгийн Баратияа Жаната нам ялалт байгуулсан. Тус нам Лок Саба буюу Энэтхэгийн Парламентын доод танхимын 543 суудлын 282-ыг нь авсан юм.

Тэгвэл өнөөдөр тус намын төлөөлөгч Нарендра Моди ерөнхий сайдын тангаргаа өргөх гэж байна. Нарендра Моди улсын төрийн байгуулалтыг шинэчилж, ажлын байрыг нэмэгдүүлэх амлалт өгч байсан юм.

Модигийн ерөнхий сайдын тангараг өргөх ёслолд оролцохоор өмнөд Азийн орнуудын төр засгийн тэргүүнүүд нийслэл Шинэ Дэли хотод ирсэн байна. Үүнд Шри Ланка, Маврикий, Мальдив, Балба, Афганистан улсуудын Засгийн газрын тэргүүнүүд багтжээ. Тэдний дунд Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф байгаа нь сонирхол татаж байгаа юм. Өнгөрсөн бямба гаригт Нарендра Моди Пакистаны ерөнхий сайд Наваз Шарифт тангараг өргөх ёслолд оролцох урилга илгээсэн байна.

Энэтхэг Пакистан улсуудын хувьд 2 уулаа цөмийн зэвсэгтэй орнуудын тоонд багтдаг. Пакистан улсын ерөнхий сайд Энэтхэгт айлчилж байгаа нь цөмийн зэвсэгтэй хөрш орнуудын харилцаа зөөлөрч байгаагийн илрэл гэж ажиглагчид харж байна. 1947 онд Кашмирын орнууд Их Британий колониос суллагдаж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш Гималайн нуруунд хилийн зурвасаа тогтоохоор улс нийтдээ 3 удаа дайтсан түүхтэй.

Энэтхэгийн Ерөнхий сайдын Тангараг өргөх ёслолыг ерөнхийлөгч Пранаб Мукержи даргалж, Модийг Засгийн газрын танхимын гишүүд ерөнхийлөгчийн ордонд тангаргаа өргөхөөр болоод байгаа юм.