Архиваас · Эдийн засаг

Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээний бэлтгэл хангах уулзалт хийлээ.

· UBS.mn

Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээний бэлтгэл хангах уулзалт хийлээ.

20131205_ho

Монгол улс ирэх онд 6.8 их наядын орлого олж, 7.2 их наядын зарлага гаргана гэж тооцоолж байгаа. Нэгдсэн төсвийн нийт орлого 6.8 их наяд гэдэг нь ДНБ-ий 33,6 хувь, зарлага 7.2 их наяд гэдэг нь ДНБ-ий 35,6 хувь болж байгаа юм. Төсөв батлагдсантай холбоотойгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хийгдэх төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдөр яамд, агентлагийн санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг хийлээ. Мөн хөгжлийн банк болон засгийн газрын бондын санхүүжилт, зээл тусламж, концесс, хувийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилтийг ямар түвшинд байгааг хэлэлцлээ.

Ирэх оны төсөвт шинээр орж ирж байгаа томоохон хөрөнгө оруулалтын ажил сумын төвийн шинэчлэл төсөл юм. Энэ хүрээнд нэг жилийн хугацаанд 16 аймгийн 16 суманд 80 тэрбум төгрөгийн шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөсөн. Ингэснээр аймаг тус бүрийн нэг сумын төвийн айл өрх албан байгууллагууд цэвэр бохир ус, дулаанд холбогдох юм.

Үүнээс гадна боловсролын салбарын сурах бичиг ном товхимолыг олон улсын түвшиний цахим гарын авлага болгох, хүүхдийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж 9 тэрбум болгох гээд боловсрол, эрүүл мэнд, соёл спорт нийгмийн чиглэлийн олон ажил ирэх онд хэрэгжихээр төсөвт тусгагдсан байна. Эдгээрийг хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс өнөөдрийн семнарыг зохион байгууллаа.