Архиваас · Эдийн засаг

Бичил уурхайчдыг нэгдсэн холбоо хувиараа ашигт малтмал олборлогчидтой тэмцэнэ.

UBS.mn

Бичил уурхайчдыг нэгдсэн холбоо хувиараа ашигт малтмал олборлогчидтой тэмцэнэ.

2014.01.23---bichil

Манай улсад өнгөрсөн онд нийтдээ 19 аймгийн 150 гаруй суманд иргэд том, бага ямар нэг хэмжээний олборлолт явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнээс харвал газар нутгийн хамгийн их үр өгөөжөө өгөх боломжтой гэж хэлж болох хэчнээн га газар эвдэн сүйтгэгдэж, дахин ашиглагдахааргүйгээр үлдэж байгааг тооцоолох боломжгүй юм. Гэхдээ ухаж, олборлож болсон юм бол дахин нөхөн сэргээх боломжтой гэдгийг Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос санал болгож байна. Үүний тулд эхний ээлжинд нийтээрээ нэгдсэн нэг ойлголтонд хүрэх шаардалагатай байна. Бичил уурхайчдыг нэгдсэн бодлогоор дэмжин ашигт малтмал олборлосны дараагаар нөхөн сэргээлт явуулахад төрийн үүргийг чухал хэмээн тэд үзэж байна. Учир нь төрөөс эрдэс баялгйин салбарт баримтлах бичигт бичил уурхай эрхлэгчдийн талаар олон янзын хувилбар гарч байгаа ч эдийн засгийн байнгын хороон дээр гэхэд аажмаар халах, устгах, дэмжихгүй гэх мэт санал гарсныг онцолж байна. Хэрвээ бичил уурхайчид зохион байгуулалтад ороод төр дэмжээд өгвөл 96,1 га газрыг нөхөн сэргээж, нөхөн сэргээлтийн дундын сандаа 279,8 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ мэтчилэн сайн үр дүн гарч байгаа учраас ч хувиараа дуртай газраа олборлолт явуулж, зохион байгуулалтад орохгүй дуртай газраа ухаж сэндийлдэг иргэдтэй ширүүн тэмцэхээ амласан юм. Нэгэнт төрийн бодлогод тусгагдсан бичил уурхайчид үйл ажиллагаагаа явуулах газрын асуудал чухал байна хэмээн тэд төрийн түшээдэд хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл бичил уурхайчид тус салбараас хувиараа ашигт малтмал олборлогчдыг шахаж, байгалийн баялгийг холбоондоо нэгдсэн бичил уурхайчдад хүртээж, хариуцлагаа үүрнэ гэж хэлж байна.