Барилгын салбарын хяналтыг сайжруулна
Монгол улсад бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Энэ нь улс орны ирээдүй болоод эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг ч хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй улмаас гарах эрсдлүүд нийгмийг цочроогоод байгаа юм. Тухайлбал барилга уул уурхайн салбарт гарах осол эндэгдлийн тоо буурахгүй байгаа нь түүнд тавигдах хяналт шалгалт сул байгаатай холбоотой мэтээр ойлгодог. Харин шат шатандаа хяналт тавьж үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хууль дүрмийн үйл ажиллагаа явуулбал осол эндэгдлийг бууруулах боломж байгааг мэргэжлийн хяналтынхан хэлж байна. мэдээж хяналт шалгалт шаардлагыг өндөржүүлэх асуудал ч энд хамаарна гэсэн юм. Өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнууд салбарын хөгжлийн асуудлаар хуралдаж, гарч байгаа осол эндэгдэл хэнд хамааралтай болох, түүнд тавигдсан хяналт сул байснуу зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн хяналтын тухай хуулийн төслийг батлуулах, хэрэгжилтийг хангах асуудлыг ч хэлэлцсэн. Хяналтын тухай хуулыг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа бөгөөд хууль хэрэгжсэнээр хяналт сул байсанаас үүдэлтэй гардаг осол эндэгдлийг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Шаарлагагүй зарим хяналтыг хийхгүй байхаар болж байгаа юм байна. Ер нь аливаа осол эндэгдэл хяналт сулаас илүүтэйгээр иргэдийн оролцооноос хамааралтай байдаг гэдгийг хэлж байлаа. Учир нь ажлын гүйцэтгэгч захиалагч хэрэглэгч гээд шат шатандаа хяналтаа тавиад хуулиа хэрэгжүүлээд явбал барилга уул уурхайн салбарт гарч байгаа осол аваар буурах боломжтой юм байна.