Архиваас · Спорт

Адал явдалт спортын 7 төрлөөр залуус өрсөлдөнө

· UBS.mn

Нийслэлийн ардчилсан намаас жил бүрийн намар Алтан намар спорт аялалын арга хэмжээг зохион байгуулдаг. 9 дэх намартаа зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн тэмцээнд 40 шахам багийн 300 орчим оюутан залуус хамрагдаж байна.

Чингис хааны талбайд нээлтээ хийсэн оюутан залуусын Алтан намар спортын тэмцээн 3 өдрийн турш Гачууртын туулын таван салаад үргэлжлэх юм. Монголын адал явдалт спорт аялалын холбооноос жил бүр 30 орчим спортын арга хэмжээг зохион байгуулдаг. Нийслэлийн ардчилсан намаас 9 дэх намартаа зохион байгуулж байгаа Алтан намар арга хэмжээг спортын 7 төрлөөр 3 өдрийн хугацаанд зохион байгуулах юм.

Хот хөдөөгийн 40 шахам багийн 300 орчим оюутан залуус энэ удаагийн адал явдалт спортын тэмцээнд хамрагдаж байна. Шинэчлэлийн ЗГ-аас нийтийн биеийн тамир спорт, залуучуудын бие бялдарыг хагжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд уг арга хэмжээ томоохон байр суурийг эзлэж байгаа гэдгийг ч тэмдэглэсэн юм.