Агаарын бохирдлыг бууруулахад Жайкатай дахин хамтарна
Жайка японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай манай улс 2010 оноос хойш хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг дээшлүүлэх төслийн эхний шат дуусч байгаа. Дахин үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Агаарын бохидолд хяналт тавих энэ төслийн эхний шат 10-13 оны хооронд хэрэгжсэн. Хоёр дахь шат нь 2017 он хүртэл үргэлжилнэ. Төслийг Жайкагаас гадна улаанбаатар хот эдийн засгийн хөгжлийн яам, байгаль орчин ногоон хөгжлийн яам хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд таван үндсэн асуудалд анхаарал хандуулах нь ээ. Эхлээд агаар бохирдуулагч эх үүсвэр тус бүр дээр хяналтын үнэлгээг хэрхэн хийхийг тодорхойлно. Дараа нь хотын захиргааны мэдэлд байдаг 4 суурин харуулыг шинэчлэх сайжруулах, шинээр хөдөлгөөнт эх үүсвэрийн мониторинг хийх нь байна. Энэ нь зам дагуух агаар бохирдуулагчдыг хяналтандаа авна гэсэн ойлголт оо. Мөн байгаль орчны аудит яаж хийх талаар зөвлөж мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж мэргэжилтнүүдийг бэлтгэж агаарын бохирдлын талаар үнэн зөв мэдээллийг ард иргэдэд хүргэж, иргэдийн оролцоог сайжруулах чиглэлд анхаарна.
Төслийн төгсгөлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ үр дүнд шинжилгээ хийх юм. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хот олон талт арга хэмжээг сүүлийн жилүүдэд авч байгаа. Үүний үр дүн эхний байдлаар гарч агаар дахь хортой нэгдлийн хэмжээ буурч байгаа. Гэхдээ иргэдийн нүдэнд үр дүн нь харагдах хэмжээнд хүрэхэд хугацаа шаардлагатай байгаа юм.