Архиваас · Нийгэм

Автобус-3 компани буудал зарлах автомат систем үйлчилгээндээ нэвтрүүллээ.

· UBS.mn

Улаанбаатар хотын Нийтийн тээврийн үйлчилгээний тулгамдсан гол асуудлын нэг бол зорчигчдод ирсэн буудлаа зарлах асуудал байдаг . Харин энэ хүндрэлийг бүрэн шийдвэрлэх арга замыг Автобус 3 компаний хамт олон олж шийдвэрлэн “Буудал зарлах автомат “ систем үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

Автобус -3 компани үйлчилгээний чанараа улам сайжруулах зорилтын хүрээнд Буудал зарлах автомат системыг бүх автобусандаа суурьлуулж иргэддээ үйлчилхэд бэлэн болоод байна. Энэ систем нь жолоочийн ямар нэг оролцоогүйгээр үүрэгээ гүйцэтгэх бөгөөд автобус тухайн буудал дээр ирхээс зуун метрийн өмнө зорчигдод хаана ямар нэртэй буудал дээр очих гэж байгаагаа мэдээлж ирсэний дараа дахин зарлах зарчимаар ажилдаг юм байна.

Системыг бүтээхийн автобус 3 компани нийтдээ 40 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. Тус компани 80 орчим автобутай бөгөөд өнөөддөр буюу 6 сарын 20 өдрөөс эхлэн Буудал зарлах системээр нийслэлчүүддээ үйлчилнэ гэнэ. Энэ систем нэвтэрч хэрэгжсэнээр иргэд хаана ямар буудал дээр зорчиж яваа автобус нь очих гэж байгааг төвөггүй мэдэх боломжтой болж энэ тал дээр ирэх игэдийн санал гомдол эрс багасаж асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ гэж компани удирдлагууд онцлон хэлж байлаа.