Австрали: Байшин барилгууд үерийн усанд автаж байна
Австралийн Викториа мужид ширүүн бороо асгарч, хүчтэй шуурга дэгдсэн тухай Ассошейтэд пресс агентлаг дамжуулж байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас оршин суугчид эрчим хүчний эх үүсвэргүй болжээ.
Викториа мужид орсон борооны улмаас өнөөдрийн байдлаар 45 айлын байшин усанд автсан мэдээ байна. Нутгийн оршин суугчид амьд үлдэхийн тулд бүхэл шөнийн турш үерийн уснаас дайжжээ.
Австралийн иргэн хэлэхдээ:
“Үнэхээр аймшигтай, усны түвшин байшингийн хэмжээтэй чацаж байсан. Би бүхэл шөнөжин арслан шиг л дээшээ мацсан.”
Мужийн өмнөд бүсийн Траралгон Грек хотын 50 орчим зам үерт боогдож, 9,000 гаруй айл гэрэл цахилгаангүй болжээ. Викториа мужийн онц байдалтай тэмцэх газраас усны түвшинг 60 милльметр байсан гэж тооцоолсон байна. Эргийн хотуудаар орж эхэлсэн бороо Шинэ өмнөд Уэльсийн нутгийг дайрах шинжтэй байгаа юм.
Эрин Погмор, Шинэ өмнөд Уэльсийн онц байдалтай тэмцэх газар:
“Салхины хурд цагт 110 км-т хүрч байгаа нь байдал сайнгүй байгааг харуулж байна. Гол мөрөн эргээсээ хальж болзошгүй тул иргэдийг эргээс зайдуу байхыг анхааруулж байна. Мөн иргэдийг усанд автсан замаар явахгүй байхыг сануулж байна, үерээс болж хөрс зөөлөрч, нуранги үүсэх эрсдэлтэй юм.”