Архиваас · Дэлхий дахинд

Австрали: Аварга загасны дайралтаас амьд гарчээ

· UBS.mn

Австралийн далайн эргээр аварга загас сүрэглэж, хүн рүү дайрах явдал мэр сэр гарсаар байдаг. Тэгвэл өчигдөр Баруун Австралийн далайд сөрфинг хийж байсан тамирчин аварга загасны дайралтанд өртжээ.

Ассошейтэд Пресс агентлагийн мэдээллэж байгаагаар азаар тамирчин ямар нэгэн гэмтэл, шарх аваагүй байна. Түүнийг Перт хотын эргээс холгүй сөрфинг хийж байхад нь аварга загас дайрч, тавцанг нь хугалжээ. Аварга махчин загасны дайралтын үеэр хамтрагч нь 62 настай Мартин Кейнийг аварсан байна.

“Би гэнэт л нэг юманд цохигдоод уначих шиг болсон. Нэг л мэдэхэд усанд уначихсан, байдаг чадлаараа гарахыг хичээж байсан. Би аварга загасанд хөөгдөж, амьд үлдэж чадахгүй нь л гэдэж бодож байлаа. Аварга загас тавцанг минь юу ч үгүй эвдэж энд тэнд хачин чимээ сонсогдсоны дараа би юу болсныг сайн санахгүй байна. Гэхдээ яах аргагүй аварга загас дайрсан гэдгийг мэдэж байна.”

Загас агнуурын газрын Рори Маколи хэлэхдээ:

“Хэргийн байдлаас харахад аварга загас дайрсан гэдэг нь ойлгомжтой байгаа боловч бид яг ямар төрлийн махчин загас дайрсныг нь баттай хэлж чадахгүй.”

Эргийн загас агнуурын газраас Мартин Кейний эвдэрсэн тавцанг засах буюу шинээр сольж өгөхөө мэдэгдсэн юм. Загас агнуурын газар Муллало наран шарлагын газрыг хааж, хэдэн цагийн хугацаанд хүн рүү дайрсан аварга загасыг эрж хайсан ч олоогүй байна.

Өнгөрөгч оны 9 дүгээр сараас хойш Австралид 4 дэх удаагаа махчин загас хүн рүү дайрсан тохиолдол гарч байна.