Австралийн далайн паркад цагаан баавгай мэндэлжээ
Австралийн далайн паркад туйлын цагаан баавгай анх удаагаа мэндэлжээ. Гэхдээ энэ нь Австрали улсад мэндэлсэн 2 дахь цагаан баавгайд тооцогдож байгаа юм.
Австралийн Gold Cost дахь далайн паркад Лияа нэртэй цагаан баавгай энэ сарын 9-ны өдөр ихэр зулзага төрүүлжээ. Гэвч ихрийн нэг нь төрснийхөө дараахан удалгүй нас барсан юм байна.
“Ихэр цагаан баавгай мэндэлж, биднийг маш ихээр баярлуулсан боловч эхний зулзага нь амьдарч чадалгүй, төрснөөсөө 2 цагийн дараа амьсгал хураасан. Эх баавгай байгалийнхаа дагуу нэг зулзагадаа хамаг анхаарлаа хандуулснаас ийм зүйл болсон. Гэхдээ тэр анх удаагаа ээж болсон гэхэд зулзагадаа маш ихээр анхаарал тавьж, сайн хандаж байгаа.”
600 грамм жинтэй, 15 см-ийн урттай төрсөн бяцхан цагаан баавгай хөхөөрөө хооллож байгаа юм байна. Дэлхийн хэмжээнд 20-25 мянган цагаан баавгай зэрлэг байгальд амьдардаг гэсэн судалгаа байдаг байна.