Олон зорилтот ойн тооллого эхэллээ
Монгол улс анх удаагаа олон улсын стандартын дагуу ойгоо тоолох гэж байна. Бүсчилсэн биш бүхэлд нь тоолох ажиллагаа нэг жил үргэлжлэх юм байна.
Шагжийн Рагчаа гуай анхны ой тооллогонд гар бие оролцож явжээ. Одоогоос 50 жилийн өмнө буюу 1964 онд Монгол улс анх удаа ойгоо тоолж байжээ. Тухайн үед зөвлөлтийн мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр ой тоолж байсныг дурсан ярьж байна. Анх тоолж байснаас хойш 10- 15 жилд нэг удаа бүсчилсэн байдлаар тоолж байсныг хэллээ. Харин энэ удаад бүхэлд нь хүний хөл хүрээгүй тайгын ойг ч тоолох гэнээ. Монгол улсын засгийн газар нэг тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Ойн био масс буюу нүүрстөрөгчийн шингээх чадварыг тодорхойлох юм байна. Уур амьсгалын өөрлөлттэй дасан зохицох хөтөлбөр боловсруулах мэдээллийн гол бааз болох юм. Манай улсын нийт газар нутгийн 8,6 хувийг ой эзэлдэг байна. Тодруулж хэлбэл 1 сая га талбайг ой бүрхэж байна гэсэн үг юм.Ойжуулах хөтөлбөрийг илүү шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад ойн тооллого чухал үүрэгтэй. Хээрийн ажилдаа гарсан ойн тооллогын багийнхан нэг жилийн дараа ажлаа дуусах юмаа. Ой тооллогын мэдээллийг байгаль орчин ногоон хөгжлийн яаманд нэгтгэх юм байна.