Архиваас · Спорт

ДАШТ-ний үеэр ашиглах тээврийн нөхцөл байдлыг шалгаж байна.

UBS.mn

Бразил улсад хэдхэн хоногийн дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байгааг манай үзэгчид мэднэ. Эдгээр өдрүүдэд Бразил болон Олон улсын хөлбөмбөгийн холбооны албаны хүмүүс бэлтгэл ажлын гүйцэтгэлтэй танилцаж байна.

Орон нутгийн цагаар ням гарагт Бразил улсын ерөнхийлөгч Дильма Руссеф нь Рио Де Жанейрогийн нисэх буудалд очиж, зорчигчдын үйлчлүүлэх хэсэг буюу терминалуудтай нь танилцжээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-нд зориулж, Рио хотын олон улсын нисэх буудлын терминалыг шинэчлэн засварлаж, сайжруулаад байгаа юм. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Бразилын Рио хотын нисэх буудлын терминал өмнө нь тун зохион байгуулалт муутай, хөл толгой нь олдохгүй, зорчигчид ихээхэн бухимдалтай байдаг байсан нь үнэн.

Тэгвэл энэ байдлыг өөрчилж, Рио хотын нисэх буудлын терминалыг амжилттай засч сайжруулсан байна. Нисэх буудлаас гадна уг буудлаас Рио хот руу явж үйлчлэх автобусын зам, үйлчилгээнд гарах автобуснуудтай хатагтай Дильма Руссеф танилцсан байна.

Руссеф нь Терминал хоёртой танилцсаныхаа дараа, Транскариока нэртэй автобусны шугам үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах үед хөлбөмбөгийн ДАШТ-нийг эсэргүүцсэн жагсаал тэмцэл болж, олон тооны хүн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Бразил улсын эрх баригчид тэмцээн болох нь тодорхой, одоо улс орныхоо нэр хүндийг бодох үүднээс эвлэрч, гадны хөрөнгө оруулалтаас чадах чинээгээрээ зулгаахыг ард түмнээсээ уриалж байгаа юм.