БНХАУ-ын залуус Тиананмений талаар ямар ч ойлголтгүй байдаг.
БНХАУ-ын түүхийн хуудаснаас бүрэн арчигдаж, өнөө үед дурсахаас ч татгалздаг болсон үйл явдал бол Тиананмений бослого юм. 1989 оны 6 дугаар сарын 4 нд болсон тэрхүү бослого, түүнийг хүчээр дарсан явдлыг Хятадын эрх баригчид хав дарж, одоо энэ талаар мэдээлэл Хятадын түүхийн номнууд, интернетэд огтхон ч байдаггүй ажээ.
БНХАУ нь Тиананмены талбайд болсон явдлыг дурсахаас ч татгалздаг учраас өнөөгийн Хятадын залуус тэр тухай бараг мэддэггүй байна. Учир нь хичээлийн сурах бичгүүдэд энэ талаар бичих, анги танхимд дурсан ярихыг тас хориглож, интернетийн сайтууд, Википедиагийн хятад хувилбар дээр энэ талаар ямар ч мэдээлэл, хайлт илэрдэггүй юм. Мэдээж, үүнийг Хятадын эрх баричид аль хэдийн зохицуулсан байдаг нь ойлгомжтой. Хэдийгээр Тиананмений бослого тийм ч эрт үед биш, ердөө 20 гаруйхан жилийн өмнө болсон ч, энэ талаар Хятадын залуусын төлөөлөл огтхон ч төсөөлөл байдаггүй ажээ.
- Би багшийгаа 6 дугаар сарын 4 ний талаар ярьж байхыг огтхон ч сонсоогүй юм байна. Бидний үздэг сурах бичигт энэ талаар юу ч дурьдаагүй байдаг. Хятад улсын түүхнээс энэ сэдэв тэр чигтээ арчигдсан болохоор тэр юм болов уу.
Хэдийгээр Хятад улсын эрх баригчид Тиананмений бослого, түүнийг хүчээр нухчин дарсан явдлыг ийнхүү нуудаг ч, танкны өмнө зогсоод эсэргүүцлийн уриа үг хашгирч буй залуугийн зураг, дүрс бичлэг олон улсад ихээхэн тархсан байдаг.
БНХАУ-ын хувьд Тиананмений талаар ярихыг албан ёсоор хориглодог бөгөөд зөвхөн Хонконгт л 6 дугаар сарын 4 нд дурсгалын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн байдаг юм.