Д.Оюунболд агсны нэрэмжит олон улсын тэмцээн болно
Батсүх Хонгорсайхан
2015-10-16 10:20:29

Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын ордонд Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга МУГТ Дугарсүрэнгийн Оюунболд агсаны хөшөөний нээлтэнд зориулсан Олон улсын чөлөөт бөхийн тэмцээн болно. Тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчид, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид эрэгтэй 4 жин, эмэгтэй 2 жинд тус тус өрсөлдөх юм байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих