Black Panther эргэн ирсэн нь
UBS.MN NEWS
2018-02-02 17:06:32

Marvel студиэс гаргаж буй хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг болох Black Panther энэ сарын 16-нд IMAX-д нээлтээ хийнэ. Африкийн Ваканда омгийн хаан болох аавыгаа нас барсны дараа Тчалла гэртээ эргэн ирж, хаан ширээгээ залгамжилдаг. Гэхдээ энэ хугацаанд түүнд тулгарч буй олон сорилт, адал явдлыг найруулагчийн хүссэн хэмжээнд хүлээн авахад өндөр нарийвчлалтай дэлгэц, нүргэлсэн тэсрэлт бүхий дуу дүрсний төгс хослолтой орчин хамгийн зөв сонголт байх болно. Залуу найруулагч Райн Куглерийн бүтээл Black Panther-ийн гол дүрүүдийг Чэдвик Босман, Майкл Бакари Жордан, Данай Гурира нарын театр дэлгэцийн одод амилуулжээ. Black Panther даваа гарагт “Долби” театрт нээлтээ хийсэн. Харин АНУ болоод Монголын үзэгчдэд хүрч эхлэхэд 14 хоног дутуу байна. Энэ оны шилдэг кинонуудын тоонд зүй ёсоор багтаж буй Black Panther-ийн 111 минутын турш үргэлжлэх адал явдалд уусах цорын ганц сонголт нь IMAX гэдэгт эргэлзэх хэрэггүй. Киноны албан ёсны трейлэр нь цацагдсан даруйдаа Fast and Furious-ийнх шиг хэмээн шүүмжлэл дагуулсан тус киноны зохиолыг Стен Ли, Жек Кирби нар бичсэн бөгөөд 1966 онд Fantastic Four ко- мик дээр анх гарч байсан юм

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих