Хамт лаг ч байна ганцаараа ч лаг байна
TV ZONE сэтгүүл
2018-01-15 16:17:59

Хамтлагаараа амжилтанд хүрсэн уран бүтээлчид соло уран бүтээлдээ ханцуй шамлан орж байна. Энэ үзэгдлийг олон нийт тухайн хамтлагууд тарах гэж байна гэсэн хандлагаар хүлээж авдаг байсан бол өдгөө харин сонирхон хүлээн авдаг болжээ.

Энэ удаад “Нюанс” хамтлагийн дуучин Д.Дуйнхоржавын шинэ карьерийн тухай онцолж байна. Түүний соло уран бүтээлийн анхдагч нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг, УГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгийн хөгжим “Ямар азаар Монголдоо төрөө вэ?” дуу боллоо.

Соло уран бүтээлийн гараагаа ийнхүү чансаатай харуулсан Д.Дуйнхоржавын шинэ бүтээл Youtube болон сошиал дахь хандалтаараа тэргүүлж эхэллээ.   

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих