Зорчигч тээврийн галт тэрэг авто зам руу орж 3 хүн амиа алджээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-12-19 14:00:43

АНУ-ын Вашингтон мужид Амтрак зорчигч тээврийн галт тэрэг авто зам руу орж онхолдсон хэрэг гарсан байна. 14 чингэлэг бүхий галт тэргэнд 77 зорчигч 7 галт тэрэгний ажилчин зорчиж байснаас 3 нь амиа алдсан тухай эх сурвалжууд дамжуулж байна. Галт тэрэг замаасаа гарч авто зам руу орж онхолдохдоо 7 автомашиныг мөргөж заримыг нь замаас гаргажээ. Ослын үеэр гэмтэж шархадсан нийт 100 орчим хүний эмнэлэгт хүргээд байгаа юм байна. Галт тэрэгний нэг чингэлэг гүүрнээс санжиганаж зарим нь замааса гарч авто зам дээр унажээ. Аврах албаныхан онхолдсон галт тэрэг, мөргүүлсэн авто машин нэг бүрийг шалгасан тул амиа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэхгүй гэж найдаж байна. Амтрак 501 дүгээр галт тэрэг өмнө нь ачаа тээвэрт явж байгаад анх удаа зорчигчдыг шинэ чиглэлд тээвэрлэж байжээ. Орон нутгийн цагаар даваа гаригийн өглөө 06 цагт  Сиэтлээс хөдөлж Портлэндийг зорьсон байна. 7 цаг 33 минутын үед осол гарсан гэж АП агентлаг мэдээлжээ. Амтрак галт тэргийг эзэмшдэг компаний зүгээс галт тэрэгний ослоос сэргийлэх хяналтын систем ажиллаагүй болохыг мэдэгдсэн байна. Вашингтон мужийн захирагч Сиэтл болон Портлэндэд онц байдал зарлаж ослын шалтгааныг мөрдөн шалгах 20 хүний бүрэлдэхүүнтэй баг томилжээ.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих