АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавилаа
Гүрпүрэв Ганчимэг
2017-12-19 13:35:51

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ Иерусалем хотыг Израйлийн нийслэл гэж зарласныг үгүйсгэхээр санал хураалаа. Иерусалем хотыг Израйлийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөх нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд тохиромжгүй гэж үзсэн байна. Гэвч энэ санал хураалтанд АНУ хориг тавилаа. Ингэснээр Иерусалемыг Израйлийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөхгүй байхыг дэмжсэн санал хураалтанд Америк хориг тавьж Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны эрхээ эдэлсэн байна. Зөвлөлийн байнгын 4 байнгын бус 10 гишүүн орон бүгд Иерусалемыг Израйлийн нийслэл гэж үзэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдэгтэй санал нэгдсэн юм. Харин АНУ Иерусалемыг Израйльчуудад өгснөөр Израйль, Палестины зөрчил намжиж энхийг сахиулах чухал шийдвэр гэж мэдэгдсэн байна. Элчин сайдын яамаа нүүлгэж аваачсанаар бие даасан байдлыг нь хамгаалж байгаагийн илрэл гэж АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд хэлсэн юм. Энэ хооронд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс энэ мягмар гаригт Ойрхи Дорнодод эхлүүлэхээр төлөвлөж байсан айлчлалаа ирэх оны 1 дүгээр сарын дунд хүртэл хойшлууллаа. Трамп Иерусалемыг Израйлийн нийслэл гэж үзсэнээс хойш Палестины удирдагч Махмуд Аббас Америкийн дэд Ерөнхийлөгчтэй уулзахаас татгалзаад байгаа юм. Палестинй гадаад хэргийн сайд Рияд аль Маилики НҮБ-ын Ерөнхий Ассемблейд хандаж Иерусалемын талаар шуурхай хуралдаан зарлах хүсэлт тавьжээ. Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавьсанд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
1
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих