Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртлээ
Бэлгүүн Намсрай
2017-12-04 19:26:26

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын Чебоксар хотноо өндөрлөлөө. 16 дахь удаагийн тус тэмцээнд шилдэг найман баг өрсөлдсөнөөс Монгол улсын баг хүрэл медаль хүртлээ. Манай бүсгүйчүүд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд АНУ-ын бүсгүйчүүдийг 4:2 онооны харьцаагаар хожсон юм.

Энэ удаагийн Дэлхийн цомын финалд Япон, БНХАУ-ын баг үлдсэн бөгөөд барилдаан энэ цагт үргэлжилж байна. 2001 оноос эхлэн зохиогдож эхэлсэн Дэлхийн цомд Японы баг хамгийн олон удаа буюу найман удаа түрүүлээд байгаа бол БНХАУ-ын баг зургаан удаа аваргын цомыг өргөжээ. Тэгвэл 2003 онд АНУ-ын бүсгүйчүүд түрүүлж байсан бөгөөд тэд энэ жил медальгүй буцлаа.

Дэлхийн цомын 'А' хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, 'В' хэсэгт Монгол, БНХАУ, Азербайжан, Укрианы багууд багтсан юм.

Манай бүсгүйчүүд эхний тойрогт Азербайжаныг 6:2-оор, удаах тойрогт мөн Укрианыг 6:2 онооны харьцаагаар илт давуу хожсон. Харин гуравдугаар тойрогт Хятадын багт 5:3 онооны харьцаагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдсэн юм. Улмаар АНУ-ын багийг 4:2 онооны харьцаагаар хожин хүрэл медаль хүртлээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих