3Х3 САГСАН БӨМБӨГИЙН БАГ 10-Р САРЫН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО
Бэлгүүн Намсрай
2017-11-24 13:17:45

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, аравдугаар сарын ялагчийн нэр тодорлоо. Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 3х3 сагсан бөмбөгийн баг санал асуулгын дүнгээр тэргүүлжээ.Монголын сагсан бөмбөгчид нийт 15 баг оролцсон уг тэмцээнд түрүүлж, азийн аварга болох замдаа Австрали, Шинэ Зеландын багийг буулгаж авсан билээ. Уг тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Монголын багийн тамирчин Э.Дөлгөөн тодорсон юм. Дашрамд дурдахад 3х3 сагсан бөмбөгийн төрөл нь 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаад байгаа юм. Тамирчдад шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ баасан гарагт МҮОХ-ны байранд боллоо. Сар бүр өөр, өөр компаниуд шилдэгүүдэд урамшуулал шагнал олгож байгаа юм. 10-р сарын шилдэгүүдийг EMT компани 1000 доллараар шагналаа.

Сарын шилдэг тамирчин шалгаруулалтын 2-р байрт Тайландын Бангкок хотноо болсон хүндийг өргөлтийн дэлхийн цомын аваргаар тодорсон Г.Ануужин орсон бол 3-р байрт жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн нэрлэгджээ."Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1000 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм.  Нийт саналын 37,3-ын саналаар 3 эсрэг 3 төрлийн Азийн аварга шилдэгээр шалгарлаа.Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын Шилдэг Тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм. Сонирхуулахад, 10-р сарын шилдэг болсон 3х3 төрлийн Азийн аварга багийн үнэ цэнэтэй шилдэг тоглогч Э.Дөлгөөн, EMT компаний гүйцэтгэх захирал Б.Баярсайханд өөрийн өмсгөлийг дурсгал болгов.

  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих