Пак Гын Хэ-гийн улс төрийн зөвлөх асан авилгалын хэргээр баривчлагдахаар болжээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-23 15:27:25

Өмнөд Солонгосы нийслэл Сөүл хотын Төв Прокуроруудын Албанаас тус улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан Жун Бюн Хун-ыг авилгал, мөнгө угаасан хэргээр баривчлахаар болсон байна. Авилгалын хэргээр үргэлжлэн шалгагдсаар байгаа экс-ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн улс төрийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Жун Бюн Хун-ыг 300000 ам.долларын авилгал авснаа нуун дарагдуулсан хэрэгт буруутган, улмаар баривчлан, байцаан шалгахаар болжээ. Энэхүү мөнгийг түүний даргалж байсан Солонгосын цахим спортын холбоонд Lotte Home Shopping компаниас өгсөн хандив нэрээр авсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Жун Бюн Хун энэ оны эхэн хүртэл Солонгосын цахим спортын холбоог даргалсан байна. Lotte Home Shopping компани өөрсдийн өргөн нэвтрүүлэг дамжуулах эрхийн лицензээ шинэчлэн сунгахын тулд Жун Бюн Хун-д дээрх авилгалыг өгсөн гэж үзэж байгаа бөгөөд түүний тэргүүлж байсан е-sport-ийн холбооны санд хандив хэлбэрээр орсон дээрх мөнгөний гуравны нэгийг өөртөө зарцуулсан хэрэгт буруутгагджээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих