Панам улс хууль бус хар тамхины илрүүлэлтийн дээд амжилтаа тогтоогоод байна
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-22 17:55:17

Панам улс хууль бус хар тамхи, мансууруулах бодисын илрүүлэлтийн өнгөрсөн онд тогтоосон дээд хэмжээгээ энэ жил эвдээд байгаа талаараа мэдээллээ. Хамгийн сүүлд тус улсын хил гаалийн хяналтын албаныхан Колумб улстай залгаа хилийн орчмоос 2 тонн хууль бус хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлснээр өнгөрсөн жил тогтоож байсан нийт 72 тонн хар тамхи хураан авсан дээд хэмжээгээ даван гараад байгаа талаараа Панамын эрх баригчдын зүгээс мэдэгджээ. Тус улсын Аюулгүй байдлын сайд Алексис Бетанкурт тэдний энэхүү амжилт нь хил гаалийн хяналт, хууль хэрэгжүүлэгч албаныхны сайн ажиллагаа болон олон улсын түнш байгууллагуудын дэмжлэг туслалцаатай шууд холбоотой болохыг онцолсон байна. Мөн өнгөрсөн жил Колумб улсын засгийн газар ФАРК босогчдын бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулснаас хойш Колумбаас хил даван орж ирэх хууль бус хар тамхины тоо хэмжээ улам өсөн нэмэгдэж байгаа талаар Панамын эрх баригчдын зүгээс онцолжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих