iPhone X ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ахлах ангийн сурагчдыг хууль бусаар ажиллуулжээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-22 17:52:59

Энэ оны 9 дүгээр олон нийтэд сүр дуулиантайгаар танилцуулан, энэ сарын эхээр худалдаанд гаргаад байгаа Apple компаний iPhone X загварын ухаалаг гар утсыг бүтээхэд ахлах сургуулийн сурагчдыг олон цагаар хууль бусаар ажиллуулсан хэрэгт тус компаний буруутгагджээ. Apple компаний хувьд уг хэрэгт дам буруутгагдсан бөгөөд тус компаний захиалгыг авсан гэрээт Foxconn компани нь БНХАУ-ын Зенжоу хот дахь өөрийн үйлдвэртээ Хятадын ахлах ангийн сурагчдыг илүү цагаар ажиллуулж байсан хэрэгт буруутгагдсан байна. Энэ талаарх нийтлэл "The Financial Times" сонины мягмар гаригийн дугаарт гараад байгаа бөгөөд Зенжоу хот дахь Foxconn компаний үйлдвэрт өдөрт 11 цаг ажиллаж байсан талаараа хятадын ахлах сургуулийн 6 сурагч тус сонины сурвалжлагчид ярилцлага өгч, баталсан талаар бичжээ. Өдөрт 11 цаг ажиллана гэдэг нь Хятадын хөдөлмөрийн хуулийг зөрчсөн явдал болсныг сонины нийтлэлд онцолжээ. Apple болон Foxconn компаний зүгээс энэхүү асуудлаар хийсэн хариу мэдэгдэлдээ ахлах ангийн сурагчид өөрсдийн хүсэлтээр дадлагажигчийн ажлыг хийж гүйцэтгэж, ажилласан цагийнхаа цалин хөлсийг авсан болохыг онцлоод, илүү цагаар ажилласан явдлыг анхааралдаа авч, шалган, нөхөн төлбөр өгөх асуудлыг авч үзэх болно гэсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих