Амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, улмаар 50 орчим хүн амь үрэгджээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-22 15:54:03

Нигери улсын зүүн хойд хэсэгт томоохон хэмжээний дэлбэрэлт халдлага гарч, үүни улмаас 50 орчим хүн амь үрэгдсэн байна. Амиа золиослогч этгээдийн үйлдсэн уг дэлбэрэлтийг тус улсад энэ жил гарсан хамгийн олон хүн амь үрэгдсэн, томоохон хэмжээний халдлага гэж үзэж байна. Дэлбэрэлт тус улсын зүүн хойд хэсгийн Адама мужийн Муби хотын муслим шашны сүмд гарсан бөгөөд тухайн мужид сүүлийн үед исламын хэт даврах үзэл бүхий Боко Харам террорист бүлэглэлийн зүгээс халдлага үйлдэх явдал ихсээд байгаа юм. Муби хотын цагдаагийн байгууллагаас мэдээлснээр амь үрэгдэгсдийн тоо хэмжээ нэмэгдэж болзошгүй байгаа гажээ. Хамгийн сүүлд Нигери улсад 2016 оны 12 дугаар сард үүнтэй ижил төрлийн томоохон халдлага гарч байсан юм. Тухайн халдлагыг амиа золиослогч 2 сургуулийн сурагч охин хүн ихтэй худалдааны төвд үйлдэж байсан бөгөөд уг халдлагын улмаас 56 хүн амь үрэгдэж байсан юм.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих