AC/DC хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Малкольм Янг 64 насандаа таалал төгслөө
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-21 11:22:29

Австралийн хард рок, хэви метал урсгалаар уран бүтээлээ туурвидаг алдарт AC/DC хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг болох Малкольм Янг 64 насандаа таалал төгссөн талаарх мэдээллийг хүргэе.

Алдарт AC/DC хамтлагийг "хөдөлгөгч хүч" гэгддэг Малкольм Янг хоёр хоногийн өмнө Австралийн Сидней хотын ойролцоох Элизабет Бэй хот дахь гэртээ нас барсан байна. Тэрээр 64 насандаа таалал төгссөн бөгөөд түүний нас барсан шалтгааныг сүүлийн хэдэн жилийн турш өвчилсөн сэтгэцийн олдмол өвчинтэй нь холбон тайлбарласан байна. Малкольм Янг 1973 онд дөнгөж 20 настай байхдаа өөрийн бага дүү Ангусын хамтаар AC/DC хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Тэрээр хамтлагийнхаа ритм гитарчны үүргийг гүйцэтгэхийн хамтаар мөн дуу зохиох, арын хоолой хийх зэрэг бусад чухал үүргүүдийг ч гүйцэтгэдэг байсан байна. AC/DC хамтлагийн Facebook дээрх албан ёсны хуудсанд түүнийг тус хамтлагийн хөдөлгөгч хүч байсныг онцолж, гэр бүлийнхээ гишүүдийн хүрээлэлд тайван амгалан нойрссон талаар бичжээ. AC/DC хамтлагийн продюссераар ажиллаж байсан түүний ах болох Жорж Янг өнгөрсөн сарын 23-нд таалал төгссөн юм. AC/DC хамтлагийн хувьд хамгийн сүүлд 2014 онд "Rock or Bust" нэртэй студийн 16 дахь цомгоо гаргаж, тус цомгийн аялан тоглолтоо 2015 оны 4 дүгээр сараас эхлүүлэн 2016 оны 9 дүгээр сарыг хүртэл дэлхийн нийт 88 хотуудад зохион явуулсан юм.  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих