Үс халзрахаас сэргийлье!
Чадраабал Баатарзориг
2017-11-20 15:16:35

Гоо сайхныг бүтээх нэгэн чухал хэсэг бол үс. Хэчнээн нүүрээ гоё будсан ч үс асуудалтай бол сайхан харагдаж чаддаггүйтэй адил. Үсний гэмтлээс илүү үсний халзралт, үс уналт хүмүүсийн санааг их зовоох нь бий. Гэмтэлтэй үсийг арчлаад эрүүл болгочих бол халзраад эхэлсэн үс тийм ч амар, тийм ч хурдан төлжиж ургадаггүй учраас санаа зовоох нь аргагүй биз ээ. Удмын халзралт, хөгшрөлт, мөн төрсний дараах эхчүүдийн үс уналт гэх мэт олон шалтгаан үс халзрахын үндэс болдог. Тэгвэл энэ удаа эл төрлийн асуудалтай уншигчиддаа зориулж, гарах арга замыг нь зөвлөлөө. Уншаад өнгөрсний дараа асуудал шийдэгдэхгүй, харин уншсанаа хэрэгжүүлсний дараа шийдэл тэнд байгааг мэдрэх болно гэдгийг бүү мартаарай.

Үснийхээ онцлогт тохирсон

бүтээгдэхүүн хэрэглэ

Эрчүүдийн үс халзарч, эмэгтэйчүүдийн үс шингэрч хуйх нь цайж харагдах ямар хэцүү байдгийг үс нь унадаг хүмүүс л сайн мэднэ. Сүүлийн жилүүдэд үс уналт, халзралт ихээр залуужих болсон нь юутай холбоотой вэ? Мэргэжлийнхэн үүнийг цаг уурын өөрчлөлт, үсний буруу арчилгаа, ядаргаа болон амин дэм, дааврын дутагдал зэрэгтэй холбон тайлбарладаг.  Үүнээс гадна химийн гаралтай үс арчлах бүтээгдэхүүн хэрэглэх, үсний онцлогт тохироогүй бүтээгдэхүүн удаан хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Хуйхны тэнцвэрт байдал алдагдаж, үс уналт удаан үргэлжилснээр үс дахин унах үйл явц удааширч, улмаар үсний уутанцар битүүрснээр үс дахин хэзээ ч ургахгүй байх ч эрсдэлтэй.

Хэдийгээр халзралтыг тойрон гарах боломжгүй ч, хойшлуулж бол болно. Урагшлуулж ч мөн болно. Халзралт нь үсний үндэс болох булцуунд тестостерон гормон нөлөөлснөөр үүсдэг юм. Булцуу жил ирэх тусам муудаж, түүнээс ургаж байгаа үс улам нарийхөн, зөөлхөн болсоор сүүлдээ үс ургахаа байдаг. Архи, тамхи, буруу хооллолт, нойргүй явах, өдөр бүр хлортой усаар толгойгоо угаах зэрэг амьдралын буруу хэвшил нь тэрхүү үсний булцуунуудыг цагаасаа өмнө үхэхэд хүргэдэг. Мөн ядаргаа, стресс маш их нөлөөлдөг бөгөөд, халзрахаас айж санаагаа их зовоодог хүмүүс цагаасаа эрт халзардаг.

[ Үс халзарсан үед ямар амин дэм хэрэглэх ёстой вэ? ]

Амин дэм, бичил элементүүдийн комплексыг хэрэглэж байх хэрэгтэй. Кальци, хүхэр, цахиур, селен, магний, А болон В-ийн төрлийн амин орсон бэлдмэлийг илүү сонгон хэрэглээрэй.

Шалтгаанаа тодорхойлохдоо ЭМЧИД ХАНД!

            Эмчид үзүүлж, нарийвчилсан шинжилгээ хийлгэх нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Эмчид үзүүлснээр чухам юунаас болж үс халзарч байгаа шалтгааныг олж мэдэхээс гадна хойшдоо ямар төрлийн хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Тиймээс өөрөө олох гэж цаг алдахын оронд мэргэжлийн эмчид хандан, цаг алдалгүй шаардлагатай эмчилгээг хийлгээрэй.

ҮСЭНД ХЭРЭГТЭЙ амин дэмээ

ХООЛ ХҮНСнээсээ авах боломжтой

            Үс халзарч унахад хүргэх хоол хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг учраас өдөр тутамдаа амин дэм ихтэй хоол хүнс хэрэглэхийг зөвлөе!

# Улаан болон шар өнгөтэй жүрж идэх, лууван, амтат төмсийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэнэ

# Салмон болон сардин загасыг шаралгүй жигнэж иднэ

# Тараг болон В-5 амин дэмтэй хоол хүнс идэж хэвшинэ

#  Төмрийн агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүнээр салат хийж иднэ

#  Тахиа болон цацагт хяруулын мах идэж, уураг авна

# Өдөр тутмын хоолондоо овъёос хэрэглэнэ

Үс халзарч эхэлсэн бол ГЭРИЙН НӨХЦӨЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Ус сайн уу. Нэг өдөрт дунджаар 8-10 аяг халуун ус уух хэрэгтэй бөгөөд буцалсан ус уух ёстой байдаг.

Стрессээ хяна. Амьдралд тохиолдох олон саад бэрхшээлээс үүдэж, хүн стресстдэг бөгөөд ингэснээр амархан ядаргаанд орж, үс халзарч унадаг. Тиймээс стрессээ тайлахын тулд дуу хөгжим сонсох; амралт, аялал зугаалгаар явж, агаар салхинд гарах; цагийг зугаатай өнгөрүүлэх; шинэ хоббитой болж, түүндээ цаг зарцуулах; аливаа зүйлийн сайн талыг олж харах гэж хичээх зэрэг амьдралынхаа хэвшил эерэг өөрчлөлтүүдийг оруулаарай.

Сонгины ханд. Сонгиноны хандыг өдөр тутамдаа хэрэглэх нь туршилтаар үр дүнтэй болох нь батлагджээ. Хэрэглэхийн тулд сонгины найрлагатай шүүс уух хэрэгтэй. Зургаан долоо хоногийн турш сонгины шүүс уусан нөхцөлд үс халзралтыг санаанд ч оромгүй байдлаар багасдаг байна.

Иллэг хий. Үс халзарч байгаа хэсгээрээ иллэг хийснээр цусны эргэлтийг сайжруулж, үс халзралтыг зогсоодог байна. Харин үүний тулд наргил модны тос ашиглаарай. Нэг сарын хугацаанд долоо хоногт 2-3 удаа энэ байдлаар иллэг хийвэл үр дүн нь тэр богино хугацаанд мэдэгдэх болно.

Бусад аргууд.

- Зуун настын гель үс унаж, халзарч байгаа хэсгүүд дээрээ түрхэж, нэг цаг өнгөрмөгц угаах бөгөөд энэ аргыг долоо хоногт гурван удаа хийж хэвших хэрэгтэй.

- Аяганд хийсэн сүүнд 1 хоолны халбага ликёр хийж, 1/2 хоолны халбага саффрон хийгээд сайтар холино. Үүний дараа дээр дурдсанчлан, үс халзарсан хэсгүүд дээрээ түрхэнэ. Долоо хоногт хоёр удаа энэ байдлаар хийгээд хэвшвэл үс халзралтыг зогсоох боломжтой

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих