Латин Грэмми шагнал гардуулах ёслол явагдлаа
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-20 15:14:05

18 дахь удаагийн Латин Грэмми шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Лас Вегас хотын MGM Grand Garden Arena цогцолборт зохион байгуулагдаж өндөрлөсөн байна. Латин гаралтай уран бүтээлчдийн оны шилдгүүдийг шалгаруулдаг энэхүү наадмын энэ оны шилдэг уран бүтээл болон дуу бичлэгийн шагналыг Луис Фонси "Деспасито" дуугаараа хүртжээ. Тэрээр шагналаа гардан авах үеэрээ далайн хар салхи, шуурганд нэрвэгдсэн өөрийн төрөлх Пуэрто Рико улсын ард иргэдийн хүндхэн нөхцөл байдлын талаар ам нээж, өөрийн шагналаа Пуэрто Рико улсдаа зориулсан байна. Оны шилдэг цомгийг ахмад дуучин, жүжигчин Рубен Блейдс "Salsa Big Band" цомгоороо хүртсэн бөгөөд мөн л өөрийн шагналаа сайн сайхан амьдралын төлөө АНУ-ыг зорьж ирсэн боловч Дональд Трампын сүүлд гаргаад байгаа шийдвэрийн дагуу АНУ-аас хөөгдөхөөр болоод байгаа латин америкийн улс орнуудын залуучуудад зориулсан байна. Шагнал гардуулах ёслолын 2017 оны шилдэг уран бүтээлчээр дуучин Алехандро Санц тодорсон байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих