Холливудын продюссер Харви Вайнштайны эсрэг 91 хүн гомдол гаргажээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-20 14:57:48

Холливудын продюссер Харви Вайнштайн кино үйлдвэрлэлийн салбарын олон жүжигчин, уран бүтээлчдэд бэлгийн дарамт, шахалт үзүүлж байсан, хүчиндсэн гэх дуулиан шуугиан өнгөрсөн 2 сар гаруйн өмнөөс чих дэлсэж, олон нийтэд ил болоод байгаа. Тэгвэл түүний эсрэг нийт 91 хүн гомдол гаргаад байгаа талаар Их Британий "The Observer" сонин мэдээлээд байна. Эдгээр хүмүүсийн дотор олонд алдаршсан жүжигчид болон зохиолчид, продюссерууд гэх мэт кино урлагийн салбарын арын албаны ажилчид ч мөн багтсан байна. Мөн дээрх 91 хүний 43 нь эрэгтэй, 48 нь эмэгтэйчүүд юм байна. Жүжигчин Роуз Макгован, Лора Мадден, Аннабелла Скиора, Кэтрин Кендалл, Анжелина Жоли, Кара Делевин, Кейт Бекинсейл гээд олны танил маш олон жүжигчид түүний үйлдсэн бусармаг хэргийн талаар ам нээж эхлээд байгаа юм. Дээрх гомдлын дагуу мөрдөгчдийг хөлслөн нотлох баримт цуглуулах ажлыг эхлүүлэхээр болсон байна. Харин "хэргийн эзэн" Харви Вайнштайны зүгээс түүний эсрэг гаргаад байгаа гомдлын талаар одоогоор ямар нэг хариу хийгээгүй байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих