2017 онд ОХУ-аас импортлосон бараа бүтээгдэхүүн 36 сая ам.доллар боллоо
UBS.MN NEWS
2017-11-14 16:52:12

17-р зуунаас эхлэн Орос орон манай улс руу идэвхитэй худалдаа, үйлчилгээг явуулж эхэлсэн байдаг. Энэ үед Монгол улсад худалдаалсан бараа бүтээгдэхүүнээс олох орлого Европын бусад орнуудтай харьцуулахад маш өндөр байсан байна. Өнөөдрийг хүртэл энэ үзүүлэлт Эдийн засгийн салбарт байсаар байгаа юм. Жишээлбэл: 2017 оны эхний 9 сарын байдлаар Монгол улс руу гаргасан экспортын нийт бараа 36 сая америк долларт хүрсэн байна. Сонирхуулахад, ОХУ-аас бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон орнууд болох Герман, Япон, Нидерланд зэрэг  улсуудтай Монгол улс ижил түвшинд явж байна.  ОХУ болон Монгол улсын хамтын ажиллагааны бас нэг гол салбар бол хөдөө аж ахуйн салбар. Приангарийн хэд хэдэн томоохон үйлдвэрүүд манай улсад өөрийн салбарыг байгуулсан байна. Саяхан бөөний худалдааны түгээлтийн төв нээгдэж  бүх аймгууд руу бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломжтой болжээ. Мөн манай улсын томоохон компаниуд шинээр хөгжиж байгаа салбар болох- зэрлэг ургамлын ургац хураалт, боловсруулалтын салбарыг ихээр сонирхох болсон.  Хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнүүд нийт экспортын 35 хувийг эзэлж байна. Эдийн засгийн гол үзүүлэлтээс харахад хөдөө аж ахуйн салбар нь химийн үйлдвэрлэлийн салбараас давсан үзүүлэлттэй байгаа юм.

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих