Зэвсэгт этгээдүүд цагдаагийн дүрд хувирсан байжээ
Гүрпүрэв Ганчимэг
2017-11-08 18:06:09

Афганистаны нийслэл Кабул хотод байрладаг Шамшад телевизийн байр зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртсөн байна. Халдлагын үеэр 2 хүн амь эрсдэж 20 гаруй хүн гэмтэж шархадсан тухай эх сурвалжууд мэдээллэж байна. Зэвсэгт этгээдүүд цагдаагийн офицерын хувцас өмсөж зүсээ хувиргасан байжээ.

Тэд Шамшад телевизийн байранд гар бөмбөг дэлбэлж үймээн гаргасан байна. Афганистаны аюулгүйн хүчин хэргийн газарт очиж дайралтыг намжаажээ. Халдлга гарах үед телевизийн шууд эфир тасалдсан байсан бол үймээн самуун намжсаны дараа үргэлжлүүлэн эфирээ цацсан байна. Энэ халдлагыг Исламын улс зэвсэгт бүлгийнхэн үйлдсэн болохоо мэдэгджээ. Ойрын саруудад Кабул хот Исламын улс болон Талибаны зэвсэгт бүлгийнхний халдлагад өртсөөр байна.

Шамшад телевизийн ажилтнууд халдлагын үеэр хажуу талын байшин руу зугтаж чаджээ. Тэд цагдаагийн дүрд хувирсан зэвсэгт этгээдүүд хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа, гэвч биднийг чимээгүй болгож чадахгүй гэж мэдэгджээ. Тус телевиз нь BBC агентлагийн түнш бөгөөд Ойрхи Дорнодод хэрэглэгддэг Перс гаралтай Пашто хэлээр цаг үеийн байдлын тааар мэдээ дамжуулж, хөтөлбөрөө хүргэдэг байна.

Афганистан улс бол хэвлэл мэдээллийн ажилтнуудад хамгийн аюултай улс орнуудын нэг. Энэ оны эхний хагаст л гэхэд сэтгүүлчдийн эсрэг халдлага үйлдэхийг санаархсан 73 хэрэг гарсан нь өмнөх оны эхний хагасын үзүүлэлтээс 35 хувь нэмэгдсэн байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих