Төөрсөн ихрүүд
TV ZONE сэтгүүл
2017-11-08 18:02:52

Өөртэйгөө усны дусал шиг адилхан хүнтэй тааралдаж, ярилцах ямар байдаг бол? Гайхах багадах болов уу... Тэгвэл олны танил эрхмүүдэд ч төөрсөн “ихрүүд” байдаг гэнэ шүү. Хөтлөгч Ц.Чойжилсүрэн, загвар өмсөгч, одоо бол Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дарга Ж.Дамдинцэрэн нарыг байнга андуурдаг гэнэ.

Мөн жүжигчин А.Гэрэлцэцэг, мисс Д.Ариунцэцэг нар андуурмаар адилхан гэдгийг бүгд мэднэ. HD Монгол телевизийн хөтлөгч Г.Хонгорзул, “Хас Бүүтс” компаний захирал М.Золзаяа нар ч бас төөрсөн “ихрүүд” аж. Г.Хонгорзул, М.Золзаяа нарын хувьд жилийн өмнө нэгэн танилынхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр тааралдаж, хэн хэн нь гайхаж, хэсэг балмагдацгаасан гэдэг.

Ямартай ч эдгээр эрхмүүд нутаг ус нь өөр, өөр гэр бүлд төрж өссөн ч хувь заяаны ямар учрал тохиолоор андуурмаар адилхан төрснөө мэдэхийг хүсдэг биз ээ. Хэрвээ та хариултыг нь мэддэг бол тэдэнд хэлж, учрыг тайлаарай.   

1
Таалах
Хайрлах
1
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих